Коронавирус Хятадад тархахаас өмнө Италийн хүн амд тархсан байжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Италийн Эрүүл мэндийн яамны шийдвэрээр Милан хотын Үндэсний хавдар судлалын хүрээлэнгийн боловсруулсан судалгаанд шинэ төрлийн коронавирус Хятадад тархахаас өмнө Итали улсад тархсан болохыг тогтоожээ.

Тодруулбал коронавируст халдвар 2019 оны есдүгээр сард Итали даяар тархсан байна.

Итали улсад лабораториор батлагдсан анхны өвчтөн 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн юм.

Италийн Үндэсний хавдар судлалын хүрээлэн 2019 оны есдүгээр сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл шинж тэмдэг илрээгүй 959 өвчтөнд судалгаа хийжээ.

Дээрх судалгаанаас харахад 14.2 хувьд нь коронавирусний эрсэг биет үүссэнийг тогтоосон байна.

Судалгааны явцаас харахад өнгөрсөн оны есдүгээр сарын 03-ны өдөр Венето мужийн иргэн Эмилио Ромианад халдварын шинж тэмдэг анх илэрсэн бөгөөд Италийн Лигуриа, Лацио хотуудад зорчсон өгүүлэмжтэй байжээ.

Судалгааны багийнхан 2019 оны сүүлээр тус улсын Ломбарид мужид ханиад, томууны тохиолдол урд хожид байгаагүйгээр огцом нэмэгдсэн нь коронавируст халдварын нөлөө байж болзошгүй гэж дүгнэсэн байна.


Эх сурвалж: News-Medical

Top