Дэлхийд халдвар авагсдын тоо 56 саяыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 56 саяыг давлаа гэж АНУ-ын Жонс Хопкинсын их сургууль мэдээлжээ.

Дэлхий дахинд нийт 56 051 621 хүн КОВИД-19 халдвар авснаас 1 345 639 хүн нас барж, 35.9 сая өвчтөн эдгэрээд байна.

Сүүлийн 48 цагийн дотор дэлхий дахинд халдварын нийт 536 224 шинэ тохиолдол бүртгэгдэж, 9 220 хүн энджээ. Энэ сарын 14-нд нэг хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдол хамгийн их буюу 670 785 байв.

Сүүлийн нэг хоногт батлагдсан халдварын шинэ тохиолдлын 45 гаруй хувь нь буюу 244 710 тохиолдол Европ тивд, Хойд болон Өмнөд Америкт 195 663, Зүүн Өмнөд Азид 47 152 шинэ халдвар тус тус бүртгэгджээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, АНУ-д 11 085 184, Энэтхэгт 8 912 907, Бразилд 5 876 464, Франц улсад 2 000 060, ОХУ-д 1 991 998, Испанид 1 458 591, Их Британид 1 410 736, Аргентинд 1 318 384, Италид 1 238 072, Колумбд 1 205 217, Мексикт 1 009 396, Перуд 938 268 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

 

 

Top