ЭМЯ: Түргэн оношлуурыг БНСУ-аас авсан

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.19/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга. Д.Нарангэрэл: Дэлхий дахинд нийт 56 051 621 хүн КОВИД-19 халдвар авснаас 1 345 639 хүн нас барж, 35.9 сая өвчтөн эдгэрээд байна. Сүүлийн 48 цагийн дотор дэлхий дахинд халдварын нийт 536 224 шинэ тохиолдол бүртгэгдэж, 9 220 хүн энджээ.

Манай 505 тохиолдол нийслэл, таван аймагт голомтлон бүртгэгдлээ. 3869 хүн 119, 118 утсанд хандаж, зөвлөгөө авчээ.

Коронавирусний халдварын эрсдэлээс сэргийлэхийн тулд хүн бүр гэртээ байж, зөвхөн хүнс, эм бэлдмэл авахын тулд гадуур гарна. Лифтээр явахгүй байх, шатаар явахдаа бариулаас барихгүй байх, гэртээ орохдоо гадуур хувцсаа тайлахдаа сэгсрэхгүй байх, хувцас, гутлаа тайлсны дараа гараа угаах, хаалгыг тохойгоор онгойлгож сурах, гар утас, хэтэвч зэргийг ариутгаж байхыг зөвлөж байна.

Гэртээ орж ирээд давс, сода, тамедин, нимбэгтэй усаар хоолой, амаа зайлах шаардлагатай.

Хурдан оношилгооны тестийн  хувьд ДЭМБ-ын баталгаатай тестийг БНСУ-аас авсан гэв. 

Top