АНУ-ын Лос Анжелесын их сургуулийн эрдэмтэд тамхичдад коронавирус халдах магадлал жирийн хүмүүсийг бодвол гурав дахин өндөр байгааг судалгаагаар тогтоожээ.
Тус сургуулийн эрдэмтэд тамхи татдаг болон татдаггүй хүмүүсийн цусны эсийг лабораторийн түвшинд судалж үзээд тархвар зүйн судалгаа хийсэн байна.
Улмаар клиникийн түвшинд харьцуулсан судалгаагаар тамхи татах нь хүний дархлааны системийн гол молекулуудын үйл ажиллагааг зогсоодог болохыг тогтоожээ. Интерферон гэж нэрлэдэг дээрх молекулууд нь тухайн хүний дархлааны системд гаднын биет орсныг таниад, халдварын эсрэг тэмцэхэд гол мэдээлэл болдог чухал молекул юм.
Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш энэ төрлийн судалгаа хийж байсан боловч чухам ямар сөрөг үр нөлөөтэй гэдэг нь тодорхойгүй байсан билээ.
Судалгааны багийнхан удахгүй хүмүүс дээр судалгаа хийх бөгөөд нэгдсэн дүнг ДЭМБ-д танилцуулахаар болжээ.
Эх сурвалж: Daily Mail