Витамин “B12” нь коронавирусний үржлийг зогсоож чаддаг гэж Энэтхэгийн Манипалын дээд боловсролын академи, бүс нутгийн биотехнологийн төвийн эрдэмтэд ярьж байна.
“IUBMB Life” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүнгээс харахад витамин “В12”-ыг эмнэлгийн ажилтнууд, настай хүмүүс, халдварт өвчинтэй хавсарч болохуйц өвчтэй хүмүүст коронавирусний халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлж хэрэглэж болох аж. Ингэснээр коронавирусний үржил зогсож, хүндрэхээс сэргийлнэ гэж зарим мэргэжилтэн үзэж байна.
Витамин “В12”-ын коронавирусний эсрэг нөлөөллийн талаар нэмэлт судалгаа шинжилгээ шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлжээ.
Түүнчлэн Чикагогийн их сургуулийн эрдэмтдийн ярьснаар витамин D дутагдвал коронавирусний халдвар авах эрсдэлтэй болж, халдварласан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй гэнэ. Иймээс D витамины дутагдлаас сэргийлэхэд бүгд анхааралтай хандахыг зөвлөжээ.