Украин улс 2021 оны төсөвтөө коронавирусний эсрэг вакцин авахад 2,6 тэрбум гривен (91,5 гаруй сая ам.доллар) суулгаж өгчээ. Мөн COVID-19 өвчний эсрэг вакциныг дэлхий нийтэд хүртээмжтэй байлгах COVAX хөтөлбөрийн хүрээнд үнэгүй вакцин авахаар болжээ.
Тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Виктор Ляшко “Бид COVAX хөтөлбөрөөр 4 сая хүнийг дархлаажуулах 8 сая вакцин үнэгүй авах болсон. Төсвийн 2,6 тэрбум гривенээр 20 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ үйлдвэрлэгчид үнээ тодорхой болгоогүй байгаа болохоор яг хэдэн саяыг авахыг одоо хэлэхэд бэрх байна. Украин улс ДЭМБ-аас зөвшөөрсөн, аюулгүй, чанартай вакцин л хэрэглэх болно” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
2019 оны сүүлийн тоо баримтаар Украин улсын хүн ам 41,98 сая байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
ukirain yg 41 say hvntei baigaa ch dee. ihenh orosd polshd ajilaj bgaa.deer kremiin 2 say donbassiin 6 say hvn orohgui ch dee.vsereed l 36 sayaas heterehgui dee.