ЭМЯ | Сэлэнгийн кластераас ХОЁР халдвар шинээр илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Өглөөний 11:00 цагаас хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн явуулын лабораторид 426 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс халдвар илэрчээ.

Ингэснээр Сэлэнгийн кластер буюу багц халдварын голомтын нийт тохиолдол 53 боллоо.

Улсын хэмжээнд дотоодод тархсан халдвар нийтдээ 122 болж байна.

Харин Халдвартын клиникээс хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ.

Одоогоор ХӨСҮТ-ийн клиникт 213 хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүний биеийн байдал хүнд байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Top