Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын халдварын голомттой холбоотой тохиолдол шинээр илрээгүй ч цаашид нэмэгдэх хандлагатай байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Ялангуяа караокеноос улбаатай халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа аж.
“Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтлын гурван хүн караокед орсноор хамт байсан зургаан хүндээ халдаасан байна. Цаашлаад караокеноос улбаатай халдварын тохиолдол 18 бол голомт үүсгэснийг тогтоосон. Одоогоор бид халдварын голомтыг үргэлжлүүлэн судалж байна” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.
Эрүүл мэндийн байгууллагаас арваннэгдүгээр сарын 09-ны өдөр “GGS” караокегоор үйлчлүүлсэн иргэдийг холбогдох утсаар холбогдон, эмнэлэгт хандахыг уриаллаа.
Түүнчлэн “UB Palace”-т болсон тоглолт, Соёлын төв өргөөнд болсон “Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүсийг ч нэн даруй холбогдон шинжилгээнд хамрагдахыг уриалсан юм.
Улаанбаатар хотод тээврийн жолоочтой холбоотой халдварын ойр болон дам хавьтлаас нийт 33 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.