Эрүүл мэндийн яам коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Кластр хэлбэрээр хот, таван аймагт 120 тохиолдол бүртгэгдсэн. Эхний 13 хоногт кластр маягаар гарсан хавьтлуудыг тодорхойлоход өвчлөл нэмэгдэж байна. Дэлхийн бусад орны адил хавьтлуудыг илрүүлж, шинжилгээ сайн хийх тусам өвчлөл илрэх нь нэмэгддэг учир айдаст автах хэрэггүй. Үзлэг шинжилгээ хийж, илрүүлж байгаа явдал юм. Иймээс иргэд та бүхэн шинжилгээ, тандалтад орж, хүн амын дунд тархалт гарахаас урьдчилан сэргийлэх нь зөв” гэлээ.
Та бүхэн гэртээ байхдаа агааржуулалт сайн хийж, цонх саваа сайн онгойлгож, өдөрт гэртээ 2-3 удаа агаарын солилцоо хийгээрэй. Вирус агаар дуслын замаар тархаж байгаагаас гадна ахуйн ариун цэврийг сахиагүйгээс өвчилж байгаа учир аяга таваг, гар нүүрийн алчуураа тус тусдаа байлгаж, гэртээ агаарын чийгшүүлэлт сайн хийх хэрэгтэй юм.
Паарныхаа жажууд ус тавьж, агаараа чийгтэй байлгах нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга юм.