АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниуд АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтын газарт (FDA) хандан хамтран бүтээсэн КОВИД-19-ийн эсрэг вакциныг хэрэглэх зөвшөөрөл шуурхай олгох хүсэлт гаргажээ.
Тус газрын вакцины асуудал хариуцсан зөвлөлдөх хороо ирэх сарын эхээр зөвлөгөөн хийхээр төлөвлөж байна. АНУ-ын зарим иргэдэд вакцины эхний тун нэг сарын дараа гэхэд очих болно гэж CNBC суваг онцолсон байна.
Өнгөрсөн баасан гарагт (2020.11.20) “BioNTech”, “Pfizer” компаниуд Австрали, Канад, Европын улс орнууд болон Япон, Их Британи зэрэг улс орнуудын холбогдох агентлагуудад хандан вакциныг нь бүртгэх зөвшөөрөл мөн хүсжээ.
“BioNTech”, “Pfizer” компаниудын хамтран бүтээсэн вакцины эмнэлзүйн туршилтуудын дүн 95 хувийн үр дүнтэй болохыг харуулсан билээ.