Монгол эрдэмтэд оношлуур бүтээсэн талаар ажлын хэсэг ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Эрүүл мэндийн яам ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Коронавирусний халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар өгсөн мэдээлэлдээ ЭМЯ халдвар илэрсэн хүнтэй хавьтал болчихсон байна шүү гэхэд ирэхгүй байгаа хүмүүсийг яаралтай оношилгоонд хамрагдахыг уриаллаа. Хамгийн гол нь ард иргэдийн дунд улсын хэмжээний халдвар болгож тараахгүй, хүндрүүлэхгүй байж, халдварын голомтоо хумьсан байх хэрэгтэйг хэлэв.  

Иргэд та бүхэн бэлэн мөнгөөр үйлчилгээ хийхээс татгалзаж, карт ашиглан худалдаа хийх, 15-20 минут агаарын сэлгэлт хийх зэргээр эрүүл ахуйн дэглэм сахиарай.

Дархлаа тогтоох хоёр үндсэн арга бий. Эхнийх нь хүн өөрөө сайн унтаж амрах, хоол ундаа сайн идэж уух. Хоёр дахь нь өвөрмөц дархлаа буюу вакцин хийлгэж дархлаа тогтоох юм.

Вакцин хөгжүүлэлтийн нэгдүгээр шатанд “Астра зенека”, “Синовак”, "Файзер" зэрэг компаниуд явж байгаа аж.

Манай улс коронавирусийг илрүүлэх оношлуурын хувьд ДЭМБ-ын баталгаатай оношлууруудыг авч хэрэглэж байгаа гэнэ. Монгол эрдэмтэд оношлуур бүтээсэн талаар ажлын хэсэг гарган ажиллаж байгааг ЭМЯ мэдээллээ.

Улсын хэмжээнд хоёр том кластр халдвар бүртгэгдсэн бөгөөд төмөр зам дагасан аймгуудад халдвар гарч байгаа юм. Үүнийг улсын хэмжээний дэгдэлт болгохгүйн төлөө ажиллаж байна гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Top