БНХАУ-ын хэсэг эрдэмтэд коронавируст халдвар Хятадын нутаг дэвсгэрээс гаралгүй гэж мэдэгдээд байна.
Хэдийгээр коронавируст халдвар БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос анх дэгдсэн ч тархвар зүй, давлагаа, шинж чанарыг харвал өөр газар оронд үүссэн байх магадлалтай гэж тэд үзэж байгаа аж.
“Коронавирусний генийн шинж байдлыг харахад Хятадаас үүсээгүй гэж дүгнэж болохоор байна. Хэдийгээр анхны халдвар манай нутагт бүртгэгдсэн ч энэ нь манайхаас гаралтай гэсэн үг биш юм” гэж БНХАУ-ын Халдварт өвчин судлалын төвийн ахлах эрдэмтэн асан Ву Зуньюү ярьжээ.
Үүнтэй адилхан дүгнэлтийг Италийн эрдэмтэд гаргаад удаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт Италийн эрдэмтэд коронавируст халдвар 2019 оны есдүгээр сард хүн амын дунд тархсан гэх дүгнэлтэд хүрсэн юм.
Хятадын эрдэмтэд коронавируст халдварын үүсэл гарлыг тогтоох судалгаандаа хэдийнээ орсон бөгөөд удахгүй хаанаас гаралтай болохыг эцсийн байдлаар тогтооно гэж мэдэгдэж байна.
Эх сурвалж: SCMP