С.Батжаргал: Орхон аймагт бүх зүйл хяналтад байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Коронавируст цар тахал Монгол Улсын дотоодод голомтлон тархаж эхэлснээс  хойш Орхон аймагт халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байна.

Өнөөдөр өглөөний байдлаар нэмж халдвар бүртгэгдээгүй юм.

Орхон аймгийн Засаг даргын зүгээс бүх зүйл хяналтад байгаа тандалт судалгааны ажлыг илүү нягтруулах шаардлагатай гэж мэдэгдлээ.

“Иргэддээ хандаж хэлэхэд бүх зүйл хяналтад байгаа. Иргэд та бүхнийг айж сандрахгүй байхыг хүсье. Бид ажлаа улам нягтруулж байж энэ өвчнийг хяналтдаа авах ёстой. Хяналтад байгаа иргэдтэй маш сайн харилцаа холбоотой ажиллаж байж хяналтдаа авч чадна. Тусгаарлах байртай холбоотой ганц нэг гомдол ирсэн. Цаг тухай бүрд нь гомдлыг барагдуулаад явж байгаа” гэж Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Батжаргал ярилаа.

ХӨСҮТ-ийн мэдээллээр Дархан-Сэлэнгэ-Орхон аймагт гарсан халдварыг нэг гаралтай кластер халдвар гэж дүгнээд байгаа юм.

Сэлэнгийн тухайд дам хавьтлын хэд, хэдэн хүнээс халдвар илэрсэн тухай Онцгой комиссын дарга онцолсон.

Top