Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб цар тахлын тархалтын хүрээнд иргэдийг шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж, шинжилгээ өгөх цэгийг нэмэгдүүлэхээр ажиллаж буйгаа мэдэгдлээ.
Мөн хүнс, сайжруулсан түлшний хангамжид анхааран ажиллаж байгаа аж. Хүнсний худалдаа эрхлэгчид, лангуу түрээслэгч зэрэг 747 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт явуулжээ. Иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, иргэд зайлшгүй гарсан тохиолдолд амны хаалттай явах, гараа байнга ариутгах зэргийг нь хянана гэлээ.
НОК-ийн Шуурхай штабаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэг дор олноороо бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайг барих, амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол ариутгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг анхаарууллаа.