Я.Содбаатар: Нийслэлд гацсан иргэд буцахдаа ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД орно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар орон нутгаас нийслэл хотод ирээд гацсан иргэдийг удахгүй орон нутагт нь буцаах ажлыг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Одоогоор хэрхэн буцаах, ямар зохион байгуулалт хийхийг судалж байгаа аж

“Улаанбаатарт гацсан иргэдийн талаар судалгаа хийгдсэн. Удахгүй 119.mn дээр бүртгэлийн систем ажиллуулна. Үүгээр бүртгэгдсэн иргэдийг шинжилгээнд хамруулж цагдаа, орон нутгийн хяналт доор гаргана. Хамгийн гол нь тухайн хүмүүс орон нутагтаа очоод гэрийн тусгаарлалтад орох ёстой. Аймаг, орон нутаг, хууль хүчний байгууллага хяналт тавина. Технологийн дэвшлийг ч ашиглана” гэж Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар ярилаа.

Шадар сайдын зүгээс тухайн орон нутгийн удирдлагууд дур мэдэн тусгаарлах байрт оруулах шаардлагагүй гэдгийг анхаарууллаа.

Top