Д.Нарангэрэл: Манай улс “COVAX” хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлөө авсан

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд ядуу буурай орнуудад вакцин олгох “COVAX” хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлөө авсан гэж мэдээллээ.

“Манай улс өнгөрсөн долоодугаар сард “COVAX” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан. Холбогдох байгууллагаас уг хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлөө өгчихсөн” гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын вакцины хамтын нийгэмлэг, Дэлхийн банк, Билл болон Мелинда Гейтс сан хамтран хөгжиж буй, ядуу буурай улс орнуудад вакцин олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Top