Алтанбулаг боомтын мэргэжлийн хяналтын ажилтнаас “Ковид” илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Одоогоос гурав хоногийн өмнө буюу энэ сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын хилийн мэргэжлийн хяналтын ажилтнаас коронавируст халдвар илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

“Халдвар илэрсэн ажилтан эмчилгээнд байгаа. Биеийн байдал нь тогтвортой байна. Одоогоор Улаанбаатар хотод мэргэжлийн хяналтын ажилтнаас коронавируст халдвар илрээгүй” гэж Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.

Эрүүл мэндийн байгууллагаас иргэд та бүхнийг коронавируст халдвараас сэргийлэн халдвар хамгааллын дэглэм баримтлан, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хатуу дагахыг уриаллаа.

Top