Хүн бүр заавал бээлий өмсөөрэй!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Коронавирусний халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаа энэ үед иргэд та бүхэн бэлэн мөнгөөр гараас гарт дамжуулан худалдаа хийхээс татгалзаж, карт хэрэглээрэй. Мөн хүн бүр заавал бээлий өмсөх хэрэгтэйг ЭМЯ-наас анхаарууллаа. Өмссөн бээлийгээ угааж цэвэрлэх, солих гэх мэтээр гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиарай. Мөн хүнтэй гар барихгүй байх, алсын зайнаас мэндчилэх, гараа бохирдсон тохиолдол бүрт савандаж, 20 секундын турш угаах, ажлыг гэрээсээ цахимаар хийх, бүх төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр захиалж авах хэрэгтэй байна гэлээ.

Хамгаалалтын тусгай хувцасыг зөвхөн коронавирусний  халдварын сэжигтэй тохиолдол, өвчтөнүүдтэй харьцдаг хүмүүс өмсөх хэрэгтэй, харин банкны ажилчид, иргэд зэрэг хүмүүс өмсөх шаардлагагүйг ЭМЯ-наас мэдээллээ.

Иргэд та бүхэн бие биетэйгээ алсын зайнаас харьцаж, 1.5-2 метрийн зай бариарай.

 

Top