Яг одоо Төрийн ордонд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Улаанбаатараас орон нутаг руу буцах иргэдийн асуудлаар тодруулга өглөө.
“Энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программ ажиллуулж эхэлнэ. Үүгээр тухайн иргэнийг шинжилгээнд хамруулах цэг, өдөр, цагийг мэдэгдэх юм. Орон нутаг руу буцах иргэдийг түргэвчилсэн оношлуураас гана 10, 10-аар нь багцлан PCR шинжилгээнд хамруулна. Тэгэхгүй бол халдвар тархах эрсдэл байна” гэж Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар ярилаа.
Шинжилгээ авч бүртгэлжүүлсний дараа ойрын хуагцаанд тухайн иргэдийг хотоос гаргах аж.
Төрийн ордонд УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна.