Сэлэнгэ аймагт 82, 90 настай иргэдээс халдвар илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Коронавирустэй холбоотойгоор УИХ-ын түр хороо яг одоо хуралдаж байна.

Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд гишүүдийн асуултад хариулахад Сэлэнгэ аймагт 82, 90 настай хоёр хөгшнөөс халдвар илэрсэн тухай мэдээллээ.

“Сэлэнгэ аймагт коронавирусний тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал тус аймагт 82, 90 настай хүн халдвар авсан нь тогтоогдсон. Өндөр настай хүмүүсийн биеийн байдал хүндрэх байдал ажиглагдаж байна” гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярилаа.

Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллээр Сэлэнгэ аймагт л гэхэд 26 шинэ тохиолдол бүртгэгдэж тус аймагт нийт халдварын тоо 124 болоод байна.  

Top