Коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын түр хороо яг одоо хуралдаж байна.
Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан шинээр голомт бүртгэгдвэл хөл хорионы дэглэм үргэлжилнэ гэж мэдээллээ.
“Дахиж шинээр голомтууд бүртгэгдвэл хатуу хөл хорионы дэглэм цааш үргэлжилнэ. Шинээр голомтолсон халдвар бүртгэгдэхгүй бол хөл хорионы дэглэмээ дөрвөн үе шаттайгаар цуцална гэж үзэж байгаа” гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярилаа.
Голомтын тоо, халдварын дайралтын хүч, тохиолдлоор шинжилгээ авч байгаа тоо зэргийг харгалзан эцсийн шийдвэрийг гаргах юм байна.