Малайзын резинэн бээлий үйлдвэрлэгч үйлдвэрлэлээ зогсоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Дэлхий дахинд резинэн бээлийний топ нийлүүлэгч Малайзын “Top Glove” компани коронавирусний улмаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа зогсоожээ.

Компанийн удирдлагууд нийт 28 үйлдвэрийг хаагаад байна. Учир нь резинэн бээлийний үйлдвэрт ажилладаг 5800 гаруй ажилтнаас 2453-т нь коронавируст халдвар илэрсэнтэй холбоотой аж.

Малайз даяар тус компанийн нийт 41 салбар үйлдвэр байдаг бөгөөд цар тахлын үед бүх үйлдвэрийн газруудыг хаах чиглэлийг Засгийн газраас өгчээ.

Үүнээс шалтгаалан барууны болон Ази тивийн хэд, хэдэн улсад резинин бээлийний хомстол үүсэж магадгүй гэдгийг шинжээчид анхаарууллаа.


Эх сурвалж: BBC

Top