Вакцин КОВИД-19 халдварыг бүрэн зогсоохгүй ч энэ вирусийн эсрэг тэмцэлд ихээхэн найдвар төрүүлж байгаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын товчооны захирал Ханс Клюге мэдэгджээ.
Технологи болон эмзүйн салбарын ололтууд бидний өмнө шинэ хязгаарыг нээж байна гэж тэрбээр онцлоод вакцин нь КОВИД-19-ийг бүрэн зогсоож, бидний бүх асуултад хариулт өгөхгүй ч энэ вирусний эсрэг дайнд ялах ихээхэн найдвар өгч байна гэжээ.
Түүний хэлснээр, сүүлийн хэдэн долоо хоногт вакцины талаарх сайн мэдээнүүд гарах болсон. Европын бүс нутгийн 53 улс орон шинжлэх ухаан, техникийн асар их туршлага, мэдлэг хуримтлуулсан. Гэхдээ вакцины зах зээлд тэгш нэвтрэх эрхийг бүх улс орнуудад олгохгүй, вакциныг үр дүнтэй ашиглахгүй, улс орнууд вакцины талаарх эргэлзээгээ тайлахгүй бол дээрх боломжийг хэрэгжүүлж чадахгүй гэж Клюге онцолжээ.