КОВИД-19: Европт 17 секунд тутам нэг хүн хорвоог орхиж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Европт 17 секунд тутам нэг хүн коронавирусний халдварын улмаас амиа алдаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын товчооны захирал Ханс Клюге мэдэгджээ. Ийм шалтгаанаар Европт өдөрт дунджаар 4.5 мянган хүн хорвоог орхиж байна.

Тэрбээр мөн технологи болон эмзүйн салбарын ололтууд бидний өмнө шинэ хязгаарыг нээж байна гэж онцлоод вакцин нь КОВИД-19-ийг бүрэн зогсоож, бидний бүх асуултад хариулт өгөхгүй ч энэ вирусний эсрэг дайнд ялах ихээхэн найдвар өгч байна гэжээ.

Түүний хэлснээр, сүүлийн хэдэн долоо хоногт вакцины талаарх сайн мэдээнүүд гарах болсон. Европын бүс нутгийн 53 улс орон шинжлэх ухаан, техникийн асар их туршлага, мэдлэг хуримтлуулсан. Гэхдээ вакцины зах зээлд тэгш нэвтрэх эрхийг бүх улс орнуудад олгохгүй, вакциныг үр дүнтэй ашиглахгүй, улс орнууд вакцины талаарх эргэлзээгээ тайлахгүй бол дээрх боломжийг хэрэгжүүлж чадахгүй гэж Клюге онцолжээ.

Top