Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. (2020.11.25, 11:00 цаг)
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Нийслэлийн 29 тусгаарлан ажиглах байранд 1366 иргэн, орон нутгийн 39 тусгаарлан ажиглах байранд 894 хүн байна. Төмөр замын байгууллагын ажиллагсдаас шинжилгээ авсан байгаа. Эдгээрээс 95 хүнийг тусгаарлаад байна. Өчигдөр ууланд самар түүсэн 433 иргэнийг Улаанбаатар хотод авчирч, шинжилгээ авч, гэрт нь хүргэх ажлыг зохион байгууллаа.
Тусгаарлах байранд 102 алба хаагч, шалган нэвтрүүлэх товчоон дээр 549, явган эргүүлд 4327 алба хаагч, 178 техник, авто эргүүлд 347 машин, алба хаагч дайчлагдан ажиллаж байна.
Нийт 1012 эмч, эмнэлгийн ажилтан шинжилгээ авч байна. 838 иргэн гэрийн ажиглалтад шилжээд байна" гэлээ.