24 цагийн хугацаанд 116229 хүн коронавирусний шинжилгээ өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл иргэдийг холын зайнаас бие биетэйгээ харьцаж, гэртээ зочин урихгүй байж, хүүхдийг тэвэрч, шүлсдэж үнсэхгүй байхыг анхаарууллаа.

Улсын хэмжээнд халдварын эсрэг хариу арга хэмжээг зохион байгуулахад 4800 гаруй эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. Хот болон бүх аймагт коронавирусний халдварын түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа юм. 24 цагийн хугацаанд 116229 хүн шинжилгээ хийлгэсэн байна.

Өвчлөл голомтолж тархаж байгаа учраас Зоонозын салбар төвүүд голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж, голомтыг цомхотгож байгаа аж.

ЭМЯ-ны гурван утсанд 24 цагийн хугацаанд 10819 хүн хандаж коронавирусний халдвартай холбоотой зөвлөгөө авчээ. ЭМЯ иргэдэд гэртээ байх, гэрийн дэглэм сахих нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үр дүнтэй арга болж байгааг дахин санууллаа. Иргэд та бүхэн гэртээ байхдаа хоорондоо чин сэтгэлийн яриа өрнүүлж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн хүүхдэдээ теле хичээл хийхэд нь тусалж, хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэхэд анхаараарай.

 

Top