Ковидтой өвчтөнүүдээ алсан эмчийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Германы Цагдаагийн газраас COVID-19 халдвартай өвчтөнүүдийг санаатайгаар алсан хэргээр Эссен эмнэлгийн эмчийг энэ сарын 18-нд баривчилжээ.

Morgenpost-д бичсэнээр тэрхүү эмч энэ сарын 13-17-ны хооронд өөрийн эмчилж байсан хоёр өвчтөнөө хөнөөсөн байна. Тэдний судсанд ямар нэг тариа хийсэн байх гэж Цагдаагийн газраас сэжиглэн, шалгаж байгаа гэнэ.  

Амиа алдсан хүмүүс нь 47, 50 настай эрэгтэй хүмүүс бөгөөд амиа алдах үедээ амьсгалын аппарат залгуулан, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байжээ.

Хэрэгтэн эмч цагдаа нарт “Өвчтөнүүд өөрсдөө тарчилж зоволгүй үхэхийг хүссэн. Би тэдний зовлонг л нимгэлэхийг хүссэн” гэж мэдүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.20.130) 2020 оны 11 сарын 28

Германчууд дэлхийн 2р дайны үед хүний арьсаар цүнх хийж үхсэн хүний алтан шүд түүж байсан увайгүй хүмүүс шүүдээ тэднээс энэ зэргийн ааш гарна германд одон жил болсон монголчуудаас хамгийн аюултай гэмт хэргүүд гардаг юм даа фашизм гэдэг үзэлдээ

0  |  0
Аниа(58.123.56.14) 2020 оны 11 сарын 28

Гэрманд байсхийгээл эмч сувилагч өвчтөнүүдээ алчих юм

0  |  0
Top