Цар тахлын үед олон орон хөл хорио тогтоож байгаа. Украин ч мөн адил. Гэвч маш олон хүн дэглэм зөрчиж, гадуур гарсаар байна. Зарим нь гудамж талбайд архи ууж, нэг хэсэг нь цагдаа нартай маргалдаж, хүний эрх ярина.
Украины Львов мужийн оршуулгын "Вечность" компанийн эзэн Степан Пиряник хөл хорио зөрчигчдийн эсрэг “Авсанд орсноос гэртээ байсан чинь дээр” үйл ажиллагаа сайн дураар явуулж эхэлжээ. Гол зорилго нь иргэдэд тэдэнд ойлгомжтой, жирийн үгээр коронавирус хэчнээн аюултай болохыг ойлгуулах.
Пиряник Львов мужийн хотуудын гудамжаар авч ачсан машинтай явж, ухуулгын ажлаа хийж байна. Авсан дээр “Коронавирус. СТОП”, “Хөл хорио”, “Гэртээ бай” гэсэн бичиг хаджээ.
Сэтгэгдэл ( 3 )
Duraaraa durgij sursan humuust yamar ch medremj uguhgui.
Тун зөв арга байна, хөл хорио цуцал гэж орилоод байгаа малнуудад харуулаасай
МОНГОД НЭВТРҮҮЛМЭЭР ШИЛДЭГ САЙХАН АРГА, УХУУЛГА СУРТАЛЧИЛГАА БАЙНА ШҮҮ. МАРГААШНААС ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛ