Дэлхийд нэг хоногт 747 мянган хүн халдвар авав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Дэлхий дахинд батлагдсан халдварын тохиолдолд сүүлийн нэг хоногт 747 082-оор нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сүүлийн 24 цагт Хойд болон Өмнөд Америкт 405 мянга гаруй хүн шинээр халдвар авсан бол Европт 236 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, дэлхий дахинд КОВИД-19 халдвар авсан хүний тоо 62 саяыг давлаа. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 62 084 566 хүн халдвар авснаас 1 449 642 хүн эндээд байна.

 

 

 

Top