КОВИД-19-ийн гарал үүслийн талаар ШИНЭ ТААМАГ дэвшүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Хятадын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд коронавирус анх Энэтхэгт үүссэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн тухай “Daily Mail” хэвлэлд мэдээлжээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар, шинэ төрлийн коронавирус 2019 оны зун Энэтхэг улсын нутаг дэвсгэрт үүсэж, хүнд бохир усаар дамжин халдварлажээ. Хожим нь мутацад орсон халдварт вирусийг Хятадын Ухань хотод илрүүлж, тэндээс дэлхий дахинд цар тахал дэгдсэн гэж таамаглаж байна.

Шотландын эрдэмтэд Хятадын эрдэмтдийн дүгнэлтийг шүүмжилсэн байна. Тэдний үзэж буйгаар, Хятадын эрдэмтэд халдвар Хятад улсад үүсэж, тархсаныг илтгэж буй өргөн хүрээний мэдээллийг үл тоомсорлосон байна. Энэ баримт SARS-CoV-2 вирусийн талаарх бидний мэдлэгт ямар ч нэмэр болохгүй гэж Глазгогийн их сургуулийн шинжээч Дэвид Робертсон мэдэгдсэн байна. 

Тэгвэл Германы халдварт өвчин судлаач Александер Кекуле өдгөө дэлхий дахинд коронавирусний Итали төрөл тархаж байна гэж ZDF сувгаар дамжуулан мэдэгджээ. Европт халдварын аюулд хэн ч анхаарал хандуулаагүй тул Италийн хойд хэсэгт мутацад орсон вирус өдгөө дэлхий дахинд тархаад байна гэж тэрбээр үзэж байна. Италийн гэсэн тодотголтой вирусээр нийт өвчтөний 99 хувь нь халдварласан гэж Кекуле үзэж байна. Ингэхдээ тэрбээр КОВИД-19 өвчнийг үүсгэгч SARS-CoV-2 вирус анх Хятадын Ухань хотод үүссэн гэж үзэж байна.
 

Top