Данийн сөрөг хүчний нам эрх баригчдад хандаж, коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор устгаж, газарт булсан усны булгануудыг ухаж гаргахыг уриалжээ.
Учир нь усны булгануудын зарим хэсгийн хүмүүс сэлж амардаг нуурын ойролцоо, зарим хэсгийг нь ундны усны эх үүсвэртэй ойрхон булсан байна. ВВС агентлагийн мэдээлснээр, устгалд оруулах 17 сая усны булгын 11 саяыг нь устгаад байна.
Тус улсын Хөдөө аж ахуйн шинэ сайд Расмус Прен газарт булсан усны булгын сэг зэмийг ухаж гарган, шатаах санааг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Өмнөх сайд Могенс Йенсен 10 мянга гаруй усны булгыг булах тухай яарсан шийдвэртэй холбогдуулан олон нийтийн дургүйцэл, хурц шүүмжлэл дэгдсэнээс үүдэн өнгөрсөн долоо хоногт огцорсон билээ.
Данийн Засгийн газар амьтдын устгалыг хариуцлагагүй зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ. Үүний сацуу амьтдын сэг зэм задралд орох явцад хий ялгарч, сэг зэмийг газрын гадаргуу руу шахан гаргаж байгаа гэнэ.
Данийн усны булга үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээр, усны булга үржүүлгийн салбарт зургаан мянга орчим хүн ажилладаг. Усны булгын арьсны экспорт жилд 800 сая ам.долларт хүрдэг байна. Тус улсад нийт 1100 орчим энэ амьтны үржүүлгийн аж ахуй үйл ажиллагаа явуулдаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mongol ulsaa soliorch baij suiruulev.mash emzeg yaduu mongol huntei bayan gazar nutag henii ch sonirhold baisaar baikh bolno.