Халдварын нууц үе 1-14 хоног байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 30

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр коронавирусний халдварын нууц үеийн талаар мэдээлэл өглөө.

Нууц үе гэдэг нь халдвартай хүнтэй уулзсаны дараа шинж тэмдэг илрэх болон шинжилгээгээр коронавирус илрэх хүртэлх үеийг хэлнэ. ДЭМБ-ын мэдэгдсэнээр халдварын нууц үе 14 хоног байдаг. Манай улсын хувьд халдвартай бүс нутгаас ирсэн болон халдвартай хүмүүстэй ойрын хавьтал болсон хүмүүсийг 21 хоногийн ажиглалт, тусгаарлалтад байлгаж ирсэн. Халдвартай хүмүүстэй хавьтал болсон хүмүүсээс коронавирус илэрсэн хугацаа нь 24-48 цагийн дотор, мөн 48 цагаас дээш хугацаанд, 1-14 хоногт илэрч байгаа аж.

Халдварын нууц үеийн хугацааг 1-14 хоног гэж үзэж буйгаа ЭМЯ-наас мэдээллээ. Мөн 15-аас дээш хоногт илэрч байгаа тохиолдол ч гарч байгааг хэлсэн юм.

 

Top