Улаанбаатар хотод гадуур явсан хүмүүсээс халдвар илрээгүй талаар ЭМЯ-наас мэдээллээ. Халдварын тархалтыг хянаж, хавьтал, хавьтлын хавьтлуудыг бүрэн тусгаарлаж, халдварыг алдахгүйн тулд хөл хорионы арга хэмжээг сунгаад байгааг мэдэгдэв.
Өнгөрсөн оны өдийд өндөр халуурсан ханиад хүрээд эдгэрсэн 1хүмүүсээс шинжилгээ авсан эсэх талаарх асуултад ЭМЯ “Өнгөрсөн оны нэгдүгээр сард томуугийн халдвар тархсан байсан. Томуугийн халдвар нь эмнэлэгт хэвтэлтийн дийлэнх хувийг эзэлж байсан учир 100 гаруй хүнд хийсэн шинжилгээ судалгаагаар коронавирус илрээгүй. Өнгөрсөн оны энэ үед дэлхий дахинд коронавирус гараад, хариу арга хэмжээг эрчимтэй авснаар амны хаалт зүүж, хөл хорионы арга хэмжээ авснаар ханиад томуу ч багассан” гэсэн хариулт өглөө.
Вакцин гараагүй үед амны хаалт нь халдвараас сэргийлэх вакцин гэсэн үг гэлээ. Хоёр хүн хоёулаа масктай байвал халдвараас 90 хувь сэргийлдэг аж.