Фото: Лукашенко Ковидийн эмнэлэгт дураараа аашлав

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 30

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ сарын 27-нд Минск хотын 6-р эмнэлгийн ажилтай танилцлаа. Энэ эмнэлэгт коронавирусний халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа юм.

Александр Лукашенко энэ өдөр маш сайхан зантай байсан бөгөөд хүнд өвчтэй хүний орон дээр суугаад нурууг нь алгадан инээж байлаа. Гэрэл зургаас харахад өвчтөн хэн ирснийг ч ойлгохооргүй хүнд байдалд байв.

Эмч нар хамгаалалтын хувцас бүрэн өмссөн байсан бол Лукашенко зөвхөн амны хамгаалалттай.

Байн байн амны хаалт, малгайгаа тайлан, эгээ л гэртээ байгаа мэт байжээ.

Беларусын Ерөнхийлөгч өнгөрсөн зургаадугаар сард коронавирус тусаад эдгэрсэн.

Тийм болохоор дахин тусахгүй гэдэгтээ тун итгэлтэй байгаа шинжтэй. Мөн эсэргүүцлийн хөдөлгөөн өргөж байгаа улс орондоо өөрийгөө хүчирхэг гэж харуулах зорилготой байсан бололтой.  

Харин эмч нарын дүгнэснээр COVID-19-ийн дархлаа тогтсон ч хагас жилийн дараа устаж, алга болдог гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өлөнсүх(66.181.161.65) 2020 оны 12 сарын 06

хүрэлсухашенко

0  |  0
зочин(122.201.31.3) 2020 оны 11 сарын 30

онгироо сагсуу хүн гэж иймэрхүү хүнийг л хэлдэг байх ѳѳрийгѳѳ рекламдаж байгаа юм байлгүй дээ

0  |  0
х(150.129.140.193) 2020 оны 11 сарын 30

МАНАЙ ДАРГА НАР МУУ ҮЛГЭР ЖИШЭЭ АВАХ МЭДЭЭ БАЙНА БУШУУ УСТГА.

2  |  0
Top