Нэг гэрийн найман хүүхэд халдвар авчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Италийн Бриндизи хотод нэг гэрийн найман хүүхэд коронавирусний халдвар авчээ.

Зургаагаас 18 насны хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвчилсөн бөгөөд гэртээ  эмчилгээ хийлгэн, хичээлээ цахим хэлбэрээр хийж байгаа гэнэ.

Өнөр гэр бүл Бриндизи хотын өмнөд хэсэгт 95 м кв. орон сууцад амьдардаг аж. Гэрийн эзэн цагаачлалын албанд ажилладаг бол эзэгтэй нь цагдаагийн алба хаагч. Эзэгтэйн хэлснээр, нэг дээвэр доор амьдардаг арван хүний хувьд хамгийн гол асуудал нь интернет гэнэ. Хүүхдүүдийг хичээлийг нь хийлгэх үүднээс шаардлагатай тоног төхөөрөмжийг сургуулиас нь олгож, заримыг нь өөрсдөө авч, заримыг нь танилуудаасаа зээлжээ. Гэрийн эзэгтэй ярьснаар, өнөр гэр бүл гурван хоногт 100 еврогийн хүнс авдаг байна. “Хамт байх жаргал нь зардлаас илүү үнэ цэнэтэй” гэж гэрийн эзэгтэй орон нутгийн хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

 

Top