Их Британийн иргэн Эмма Форрест-Лей гэгч эмэгтэй коронавируснйи улмаас хорвоог орхихоос эмээн 60 кг-аар туржээ.
Цар тахал дэгдэх үед Линколншир хотын оршин суугч тэрбээр 114 кг жинтэй байжээ. Илүүдэл жин КОВИД-19 халдварын хүндрэлээс нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олж мэдсэн 46 настай Эмма айдсаа дарж, зорилгоосоо ухрахгүйн тулд өдөр тутам Засгийн газраас цар тахлын талаарх мэдээллийг алгасалгүй үздэг байжээ.
Энэ явцад тэр сүүлийн зургаан сарын дотор 57 кг хаяж чаджээ.
Биеийн илүүдэл жин нь КОВИД-19 халдварыг хүндрүүлэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай сонины нийтлэл уншаад эх хүний хувьд үнэхээр их айсан гэж Эмма ярьжээ. Засгийн газрын цар тахлын талаарх мэдээлэл жингээ хаях шаардлагатайг байнга сануулж байсан гэж тэрбээр дурджээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Их Британид 1 674 134 хүн халдвар авснаас 60 113 нь энджээ.