Дэлхийд халдвар авсан хүний тоо 65 саяыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 65 саяыг даваад байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар, дэлхийд нийт 65 016 336 халдварын тохиолдол батлагдаад байна.

КОВИД-19 халдварын улмаас нас барсан хүний тоо 1 501 076 хүрчээ.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 590 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 741 хүн нас барсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, сүүлийн нэг хоногт халдварын шинэ тохиолдол Хойд болон Өмнөд Америкт хамгийн олон буюу 269 мянга гаруй, Европт 225 мянга гаруйгаар нэмэгджээ.

 

Top