Нийслэл хотод халдварын долоон шинэ тохиолдол нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд коронавирусний дотоодын халдварын тохиолдол 12-оор нэмэгдсэн тухай мэдээллээ.

Улаанбаатар хотод нийт долоон тохиолдол шинээр илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлын тав нь кластер халдварын ойрын голомт байсан бөгөөд хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байгаа аж.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг тохиолдол шинээр илэрчээ.

Ийнхүү Улаанбаатар хотод коронавирусний нийт 96 халдвар бүртгэгдсэн бол Сэлэнгэ аймагт 193, Дархан-Уул аймагт 45 тохиолдол бүртгэгдээд байна.

Нийт халдварын есөн голомтод 4244 хүнийг хавьтлаар тогтоон тандалт судалгааг үргэлжлүүлж буй аж.

Top