УИХ-аар 2021 оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.
“Энэ цар тахал бол хүний оюун ухаан, гараар бүтсэн химийн аргаар гаргаж авсан аюулт тахал. Тийм ч учраас дэлхий даяар өдөрт 655 мянган хүн энэ халдвараар халдаж байна. Энэ асуудалд аливаа зүйлийг сэтгэлийн хөөрлөөр, улстөржиж болохгүй” гэж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ярилаа.
Тэрээр Ерөнхийлөгчийн хоригыг хүлээн авах боломжгүй, өмнө нь батлагдсан хуулиудаар зохицуулах боломжтой, харин дэвшүүлсэн саналуудыг дараа нь тусгах нь зүйтэй гэдгийг онцоллоо.