ХӨСҮТ-ийн нийт 13 ажилтан халдвар аваад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Коронавируст цар тахал тархаж эхэлснээс хойш Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нийт 13 ажилтан халдвар аваад байна.

“Одоогоор ХӨСҮТ-ийн 13 ажилтан коронавирусний халдвар аваад байна. Бүгдийнх нь биеийн байдал сайжирч байгаа” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярьсан юм.

Өчигдөр Улаанбаатар хотод коронавируст халдварын долоон тохиолдол нэмэгдэхэд хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байсан юм.

 

 

Top