Заамар суманд техникийн спирт уусан дөрвөн хүн нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Эрүүл мэндийн яам коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.06)

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Улаанбаатар хотод ажиллаж байгаа 19 тусгаарлах байранд 1000 гаруй хүн байна. Хамгийн сүүлд УОК-ийн дэргэдэх шуурхай штаб Шүүхийн Ерөнхий зөвлөл, автобусны жолооч, бариачтай холбоотой хүмүүсийг тусгаарлах ажлыг зохион байгуулсан. Халдвар гарсан аймгуудад нийт 40 тусгаарлах байранд 559 хүн байна. Эдгээр нь бүгд тохиолдлын хавьтлын хүмүүс. Улаанбаатар хотод 99 батлагдсан тохиолдлын 29 цэгт хорио цээрийн дэглэм сахиулах пост ажиллаж байна. Сүүлийн 72 цагийн байдлаар 14 тусгаарлах байрнаас 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Тэд 14 хоногийн турш халдвар хамгаалалтын дэглэмийг ягштал биелүүлэх ёстой.

Хоногт дунджаар 5924 хүн үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотод 6000-7000 алба хаагч ажиллаж байна.

Заамар суманд бичил уурхайд ажилладаг хүмүүс техникийн спирт ууж, нэг хүн газар дээрээ, гурав нь эмнэлэгт нас барсан. Гурав нь эмнэлэгт эмчлүүлж байна. Нэгийнх нь биеийн байдал маш хүнд байна" гэсэн мэдээлэл өглөө. 


 

Top