КОВИД-19 | Сөүл хот бэлэн байдлын дэглэмээ чангатгалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Өмнөд Солонгосын нийсэл Сөүл болон зэргэлдээ мужуудад халдварын тохиолдол нэмэгдэж, голомтлон тархах хандлага ажиглагдаж байгаа учраас нийслэл хот болон өөр хоёр ч хотод өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмээ чангатгажээ.

Нийтдээ 21 хоног үргэлжлэх чангатгасан дэглэмийн үеэр дэлгүүр, зоогийн газар 09:00-15:00 цаг хүртэл ажиллаж, хүн хооронд хоёр метрийн зай барьж, амны хаалт заавал зүүх аж.

Түүнчлэн энэ хугацаанд фитнес болон бэлтгэлийн заал, усан бассейн, танхимд зохиогдох бүх арга хэмжээг цуцалсан байна.

Сөүл болон дэглэм чангарсан хотуудад 10-аас дээш хүнтэй бүх төрлийн арга хэмжээг 21 хоногийн хугацаанд цуцалжээ.

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны мэдээллээр нийслэл Сөүл хот болон Инчён, Гёнгги аймагт 21 хоногийн хугацаанд чангатгасан дэглэм мөрдөгдөх юм. 

Өмнөд Солонгост нэг хоногт халдварын шинэ тохиолдол 500-д хүрч нэмэгдсэн бөгөөд Сөүл хот болон түүнийг тойрсон хотуудад 250 гаруй тохиолдол бүртгэгдэх болсон нь дэглэм чангатгах томоохон шалтгаан болжээ.


Эх сурвалж: TBS, The Korea Times

Top