Сэлэнгээс нэг тохиолдол илэрч, батлагдсан тоо 888 боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын тухай ээлжит мэдээлэл хүргэх үеэр улсын хэмжээнд нэг тохиолдол илэрсэн тухай мэдээллээ.

Нийтдээ 27.4 мянган хүнд өчигдөр (2020.12.07) шинжилгээ хийхэд дээрх дүн гарчээ. Ингэснээр улсын хэмжээнд дотоодын халдвар 440 болсон бол батлагдсан нийт тохиолдол 888-д хүрсэн байна. Одоогоор ажиглалтад 49 байгаа бол клиникт 495 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Хэвтэн эмчлүүлэгсдээс нэг хүний биеийн байдал маш хүнд байна.

 

 

ШУУД ҮЗЭХ
 

Top