БИЧЛЭГ | Эхнэр нь коронавирустэй ч хуримаа хойшлуулаагүй эр

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Энэтхэгийн баруун хэсэгт орших Ражастан мужид орших коронавирусний тусгаарлах байрт коронавирустэй эмэгтэй сүйт залуутайгаа хуримласан байна.

Хурим болохоос ердөө нэг цагийн өмнө сүйт бүсгүйгээс халдвар илэрч улмаар тусгаарлагдаад байжээ. Шинжилгээний хариу эерэг гарсан даруйд хуримаа хойшлуулах гэж байсан ч сүйт бүсгүй хуримаа хойшлуулаагүй аж.

Хуримын үеэр хос хоёр халдвараас сэргийлэх хувцас хэрэглэл өмсөж, халдвар хамгааллын онцгой дэглэм дор зохион байгуулсан байна.

Сүйт бүсгүйн гэр бүлийн бүх гишүүдээс халдвар илэрсэн тул тусгаарлах байрт бүгдээрээ тусгаарлагдсан байна. Улмаар хуримд эхнэрийн талаас бүгдээрээ оролцжээ.

Сүйт залууг эрсдэлт бүлэг гэж үзсэн тул 14 хоног тусгаарлах аж.

Энэтхэг улс коронавируст халдварын тохиолдлоороо АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад нийт 9.6 сая тохиолдол бүртгэгджээ.

 


Эх сурвалж: CNN, The Hindustan Times

Top