ХӨСҮТ-ийн сувилагчаас халдвар илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нэг сувилагчаас коронавируст халдвар илэрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотоос илэрсэн таван хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч байсан аж.

Монгол Улсад коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш нийт 19 эмч, эмнэлгийн ажилтнаас коронавируст халдвар илэрчээ.

Албаны хүмүүс эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөц хангалттай байгаа тухай мэдээлж байсан юм.

Одоогоор Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан 898 тохиолдол байна. Үүнээс 447 нь дотооддоо тархсан халдвар эзэлж байгаа юм. 
 

 

Top