Халдварын тохиолдол 71 саяд хүрч, нас баралт 60 хувиар нэмэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлснээр дэлхий дахинд коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын нийт тоо 71 саяд хүрчээ.

Арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар 71 363 125 хүн халдвар авснаас 1 599 806 хүн эндэж, 45 сая гаруй өвчтөн эдгэрээд байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, сүүлийн нэг сар хагасын хугацаанд КОВИД-19 үүдэлтэй нас баралт дэлхийн хэмжээнд өсжээ. Европын ихэнх улс орнуудад халдварын тоо багасаж байгаа ч дэлхий даяар нас баралтын түвшин нэмэгдэж байна. Сүүлийн зургаан долоо хоногт нас баралт 60 хувиар өссөн гэж үзэж байна. 
 

Top