Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Pfizer” компанийн гаргаж авсан коронавирусний эсрэг вакцины үнэлгээг хэдэн долоо хоногийн дараа гаргана гэж ДЭМБ-ын төлөөлөгч Сумия Сваминатан мэдэгджээ.
ДЭМБ-ын тусгай комисс “Pfizer” вакцины мэдээллийг ирэх хэдэн долоо хоногт авч үзэж, дүгнэлтээ танилцуулах гэнэ.
Түүний хэлснээр, одоогийн байдлаар ДЭМБ-ын тусгай комисс арван вакцин үйлдвэрлэгчээс холбогдох хүсэлт аваад байгаа бөгөөд эмнэлзүйн туршилтын гурав дахь шатанд явж буй эм, бэлдмэлийн тухай нэмэлт мэдээлэл авсны дараа дээрх хүсэлтүүдийн авч үзэх аж.
ДЭМБ-ын тусгай комисс “Pfizer” вакцины дараа “Moderna”, "AstraZeneca" компаниудын вакцины талаарх мэдээллийг судлахаар зэхэж байна.