Гурван ирвэс коронавирусний халдвар авчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

АНУ-ын Луисвилл хотын амьтны хүрээлэнгийн гурван ирвэс коронавирусний халдвар авчээ. Ингэснээр эдгээр амьтад КОВИД-19 халдвар авсан зургаа дахь төрөл, зүйл болж байна.

Хоёр эр, нэг эм ирвэс халдвар авсан ба хамгийн түрүүнд эм ирвэсний халдвар батлагджээ. Ирвэснүүд хөнгөн хэлбэрээр өвчилсөн бөгөөд тэдэнд амьсгал давчдах, хуурай ханиалгах шинж тэмдэг илэрчээ.

Ирвэснүүд амьтны хүрээлэнгийн шинж тэмдэггүй халдвар авсан ажилтнуудаас халдварласан байж болзошгүй гэж АНУ-ын Амьтан, ургамлын эрүүл мэндийн хяналтын алба үзэж байна.

КОВИД-19 анх хүнээс хүнд дамжсан тул амьтнаас хүнд халдварлах эрсдэл бага гэнэ. 

Ирвэснүүдээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард Бронксын амьтны хүрээлэнгийн Малайн эрээн бар анх халдвар авч байсан бол мөн сарын сүүлээр дөрвөн бар, Африкийн гурван заанд мөн вирус илэрсэн юм. Түүнчлэн, цөөн тооны нохой, муураас халдвар илэрч байсан бол халдварын улмаас олон сая тооны усны булгыг устгалд оруулсан билээ.

 

Top