Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 15

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Манай улсад 24 цагийн дотор таван хүний шинжилгээнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд нийт 917 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговьд 1 халдвар нэмж илэрсэн байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 14-нд улсын хэмжээнд 10979 хүнд шинжилгээ хийсэн. Сэлэнгэд хоёр, Улаанбаатарт хоёр, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг халдварын тохиолдол батлагдлаа. Эдгээр таван тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн" гэлээ. 

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал
|

  •     Хөнгөн - 450 хүн
  •     Хүндэвтэр - 68 хүн
  •     Хүнд - 5 хүн
  •     Маш хүнд - 1 хүн

Халдвар авсан хүмүүст илэрсэн эмнэл зүйн шинж тэмдгийг харахад хамгийн их буюу 21,1 хувьд нь хуурай ханиалгах шинж тэмдэг илэрчээ.
 

 

Top