ДЭМБ-аас коронавирусний халдвараас хамгаалах хамгийн энгийн бөгөөд хямд төсөр арга нь амны хаалт юм гэдгийг анхааруулсаар байна.
Амны хаалт нь халдвараас 98 хувь хамгаална. Халдвартай хүнтэй харьцсан ч амны хаалттай байсан нь тус болж, өвчлөөгүй тохиолдол их бий.
ДЭМБ-аас амны хаалтыг дотоод болон гадаад орчинд хоёуланд нь зүүх зайлшгүй шаардлагатай гэж үзэж буй. Гэртээ, ажлын байран дээрээ ирээд амны хаалтаа авах бус өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалан дотоод орчинд ч амны хаалт зүүж хэвших хэрэгтэй юм. Гэр бүлийнхэн дотор тань ханиаж найтаах, толгой өвдөх, ядрах зэрэг халдварын шинж тэмдэгтэй хүн байхгүй бол гэртээ амны хаалт зүүхгүй байж болно.
Түүнчлэн вирус ахуйн хавьтлын замаар дамжиж байгаа учир бээлий өмсөж, нүдээ хамгаалан шил зүүж, гар хүрдэг бүх зүйлээ халдваргүйжүүлж байхыг ДЭМБ уриаллаа. Мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутамд цонхоо онгойлгон агаар сэлгэж байгаарай. Бүгчим орчинд 15 минутаас илүү хугацаанд байж болохгүй.
Япон улсад хэрэгжиж буй халдвараас хамгаалах гурван С-гийн дүрэм маш үр дүнтэй гэв. Эдгээр нь, Олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байх, Бүгчим орчинд байхаас татгалзах, Зай барих юм.
Тэгвэл коронавирусний эсрэг вакцин халдвараас 92 хувь хамгаална гэдгийг судалгаа шинжилгээн дээр үндэслэн мэдээлжээ.